ulziimunh
bie daalt
Амьдрах ухааны боловсрол
Амьдрах ухааны боловсрол нь хүн төрөлхтөний хөгжилд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ амьдрах ухааны боловсрол хэмээх ойлголт нь амьдрал ахуйтай холбоотой боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үзнэ.
Хувь хүн нийгэм, сэтгэл зүй,  танин мэдэхүйн бүхий л харилцаанд өөрийгөө идэвхжүүлэн, амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаагаа байнга хөгжүүлэх ур чадваруудыг эзэмших,түүнийгээ тасралтгүй хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг чадварын цогцыг амьдрах ухааны боловсрол гэнэ.
Хүн амьдралынхаа утга учир, үнэ цэнэ, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлж  өөртөө болон амьдралд, эх орондоо итгэх итгэлийг хөгжүүлэх, тэднийг аз жаргалтай  утга учиртай  амьдрал өөд хөтлөхөд амьдрах  ухааны боловсролын зорилго оршино.
Амьдрах ухаан бол хүний өдөр тутмын хэрэгцээ, шаардлагаа үр ашигтайгаар зохицуулах чадвартай болгодог зохистой, үр дүнтэй зан үйл юм.
Амьдрах ухаан нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд нийгмийн сэтгэл зүйн чадвар гэж бүх талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ чадварт хувь хүний, нийгмийн, хүмүүс хоорондын, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн зэрэг бүх талын харилцааны чадварууд багтана.
Манай орны нийгэм, эдийн засаг, соёл иргэншилд ихээхэн өөрчлөлт орж байгаа өнөө үед хувь хүн, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицоход шаардагдах “шинэ” чадваруудыг эзэмших шаардлагыг бий болголоо.
Зорилго: Иргэн бүрийг амьдралынхаа туршид бүх талаар тасралтгүй хөгжүүлэх, эрүүл  аж төрөх, бичиг үсгийн болон амьдрах ухааны мэдлэг чадвараа дээшлүүлэх  улмаар амьдрах, аж төрөх ухаанд сурган амьдралын чанарыг дээшлүүлэх.
Зорилт:
Бичиг үсэг үл мэдэгчдийг бичиг үсэгт тайлах, бага мэдэгчдийн унших, бичих, тооцоолох мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар мэдлэг чадварын түвшинг ахиулах
Иргэдийг амьдрах ба аж төрөх ухаанд суралцуулах, ингэснээр өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
Эрүүл монгол хүн болж төлөвших
Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх
Дэд сэдэв
Агуулга
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
Өөртөө итгэх итгэл
-   Өөрийгөө танин мэдэх
-   Өөртөө итгэх итгэл
-   Өөртөө итгэлтэй болон итгэлгүй зангийн онцлог
-   Итгэлтэй харилцааны арга барил
-Би хэн бэ гэдгээ танин мэдэх
-  Өөрийнхөө бусдаас ялгарах онцлог давуу сул талаа мэдэх
-        Өөртөө итгэлтэй ба итгэлгүй зангийн онцлогийг харьцуулан давуу ба сул талыг ялгах
-        Итгэлтэй харилцааны арга барилд суралцах, турших
-    Өөртөө итгэлтэй эсэхээ тодорхойлох
-    Өөрийн онцлог, давуу талаа мэдрэх, өөрөөрөө бахархах
-    Өөрт байгаа нөөц бололцоогоо нээх, хөгжүүлэх
-    Итгэлтэй харилцааны алхмуудыг мөрдөхийг эрмэлзэх
-    Боловсролын хэрэгцээг ухаарах, боловсролоо дээшлүүлэх чадвартай гэдэгтээ итгэлтэй байх
-    Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх
Сэтгэлийн хөдөлгөөн
-   Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүд
-   Стресс, түүнийг үүсгэгч хүчин зүйл
-   Стрессийн төрөл
-   Эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөний үзүүлэх нөлөөлөл
-   Стрессээс сэргийлэх, бууруулах арга
-        Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүдийн талаар
-        Сэтгэлийн хөдөлгөөний хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, зан үйлд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах
-        Стресс, үүсгэх хүчин зүйл, илрэх шинж, сөрөг үр дагаврыг тодорхойлох, бичих
-        Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, стрессээс өөрийгөө хамгаалах аргад суралцах
-    Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, зохицуулахад туслах зөвлөмж, санамжид анхаарал хандуулан, ижил төстэй нөхцөлд хэрэглэж турших
-    Тохирох сайн аргаа сонгон стрессээс сэргийлэх, стресст орсон тохиолдолд бууруулах
-    Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, эерэгээр нөлөөлөх
-    Аливаа асуудалд амархан эмзэглэхгүй, гуниглахгүй байх
Шийдвэр
-   Шийдвэр, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
-   Шийдвэр гаргах хэлбэрүүд
-   Шийдвэр гаргах алхмууд
-   Шийдвэрийн үр дагавар, давуу ба сул тал
-   Эрсдэл
-        Шийдвэр, түүний хэлбэрүүд, үр дагавар, давуу ба сул талыг ялгах
-        Шийдвэр гаргах алхмуудын талаар унших, гол зүйлийг тэмдэглэж бичих
-        Сөрөг үр дагавартай ятгалгаас татгалзаж сурах
-        Эрсдэл гарахаас сэргийлэх, даван туулах
-    Аливаа мэдээлэлд өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах
-    Шийдвэр гаргах алхмуудыг баримтлах, асуудалтай холбогдох хууль, дүрэм судлах, хариуцлагатай хандах
-    Бусдын шийдвэрт хүндэтгэлтэй хандах, өөрийн үзэл бодлыг тулгахгүй байх
Харилцаа
-   Мэндлэх, хүндлэх, талархах ёс
-   Харилцаа, түүний төрөл
-   Харилцаанаас үүсэх үр дагавар
-   Хэлний харилцаанд эерэг, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс
-        Бусдыг хүлээцтэй сонсох, харилцагчаа ойлгох, харилцан ярилцах, эелдэгээр татгалзах
-        Үгэн бус харилцааны чадвар/хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа г.м/
-        Буруу харилцаанаас гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх
-        Эх хэлээрээ зөв боловсон харилцах, уламжлалт мэндчилгээ, ёслол хүндэтгэлийн үг хэллэгээс суралцах
-    Хүмүүстэй зөв боловсон мэндлэх, харилцах
-    Өөрийн санаа бодол, мэдрэмжээ тодорхой байдлаар илэрхийлж, өөрийгөө бүрэн ойлгуулж чадах
-    Аливаа зүйлийг буруу зөрүү ойлгохоос сэргийлэх ба бусад хүмүүс болон нөхцөл байдлыг зөв ойлгох
-    Хүндэтгэл, ерөөлийн үгийг хэрэглэж, этгээд, бүдүүлэг, сул үг зэргийг хэрэглэхгүй байх
Төлөвлөлт
-   Цаглабар (календарь)
-   Өдрийн дэглэм
-   Цаг ашиглалт
-   Хувийн зохион байгуулалт
-   Ойрын ба ирээдүйн төлөвлөгөө
-        Цаг хугацааны хэмжүүр, цаглабар ашиглах
-        Цагийн зөв зохицуулалт
-        Төлөвлөх болон төлөвлөхгүй байхын давуу ба сул талыг ялгах
-        Өдөр тутмын ба ирээдүйгээ төлөвлөж сурах
-    Цагийн үнэ цэнийг мэдрэх, цагийг үр дүнтэй өнгөрөөх, хэрэгцээт зүйлдээ цаг гаргах
-    Өдөр тутмын ажлаа төлөвлөх, хугацаанд нь биелүүлэх
-    Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах, хэрэгжүүлэх
Мөрөөдөл
-   Амьдралын зорилго, зорилт
-        Ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлох, хэрэгжүүлэх
-    Ирээдүйдээ итгэлтэй зорилготой амьдрах өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
Өрхийн
үйлдвэрлэл
-   Эсгий болон арьс ширэн, зүймэл эдлэл
-   Үндэсний хувцас
-   Хүнсний ногоо, жимс жимсгэнэ
-   Фермерийн аж ахуй
-        Ноосны төрөл   онцлогыг мэдэх, эсгий эдлэл хийх арга аргачлалыг сурах
-        Үндэсний хувцас, эдлэл хийх
-        Тодорхой бүтээгдэхүүнийг хийхэд шаардлагатай түүхий эдийн орц хэмжээг уншиж ойлгох, тооцох, борлуулах, өртгийг тооцоолох
-    Бүтээгдэхүүний ур хийц, өнгө, үзэмжийг улам боловсронгуй болгох
-    Байгалын цэвэр хүнсний ногоо, жимс жимсгэнэ өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх
-    Фермерийн аж ахуйн төрлийг олшруулж, үүлдэр угсааг сайжруулах
Мал аж ахуй
-   Малыг таних
-   Малын өвчин
-   Мал үржүүлэг
-   Малын гаралтай бүтээгдэхүүн- эрүүл хүнс
-   Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл
-   Малын тоног хэрэгсэл
-        Дөрвөн улирлын мал маллагаанд анхаарах зүйлсийг нэрлэх
-        Малыг эрүүл байлгах
-        Малын өвчинг ялгах
-        Дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэх,түүний эрүүл мэндийн ач холбогдол
-        Сүү цагаан идээ хийх уламжлалт аргад суралцах
-        Малын гаралтай түүхий эд боловсруулдаг уламжлалт аргуудыг судлах, оновчтой аргыг сонгож хэрэглэх
-    Малын өвчин эмгэгийг таних чадвартай болох
-    Малын зүсийг нэрлэх
-    Төл бүрийг мал болгох арга туршлагатай болсон байх
-    Малын сэг зэмийг зайлуулах арга, туршлагатай болсон байх
-    Малын дайвар бүтээгдэхүүн, сүү цагаан идээг зөв боловсруулж хүнсэндээ хэрэглэх
-    Малын гаралтай түүхий эдийг боловсруулж ашиглах
-    Малын тоног хэрэгслийг уламжлалт болон дэвшилтэт аргаар хийх
Өрхийн төсөв
санхүү
-   Өрхийн орлого, зарлага
-   Хуримтлал
-   Төсөл бичих арга
-   Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
-        Өрхийн орлого, зарлагаа тооцоолох
-        Төсөл, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдтэй танилцах, боловсруулах, ашиг,орлого, татварын хэмжээг тооцох
-        Орон сууц, хашаа байшин, газар эзэмших, өмчлөх
-    Өрхийн орлого, зарлагаа үндэслэн хэрэглээндээ хяналт тавих
-    Өрхийн болон орон нутгийн онцлогтой жижиг үйлдвэрлэл эрхлэх бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлж эхлэх
-    Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ашиглах эргэлтэнд оруулж ашиглах
Эрүүл ахуй
-  Хүний биеийн өсөлт хөгжил, бүтэц, үйл ажиллагаа
-  Амны хөндийн эрүүл ахуй
-  Өдөр тутмын хувийн ариун цэвэр, гоо сайхнаа сахих
-  Эрүүл хүнс ба зөв хооллолт
-  Хоол хүнсний зохилдлого, бие махбодид хэрэгцээтэй эрдэс бодис
-   Эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааг биеийн өсөлт хөгжилттэй холбоотойгоор сэтгэл санаанд гарах өөрчлөлтөө ойлгох
-    Биеийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөв сонгох
-   Хоол, хүнсийг боловсруулах, бэлтгэх
-   Өрхийн 7 хоногийн хоолны цэс гаргах, нэр төрлийг олшруулах
-   Хувийн ариун цэврийн хэрэгслээ бусадтай сольж хэрэглэхгүй байх
-   Биеийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх
-   Хоол хүнсийг бэлтгэн боловсруулах уламжлалыг хадгалах, хөгжүүлэх
-   Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошго уншиж, хугацааг харж занших
-   Хоолны хордлогод орохгүй байх
Эрүүл бие
-  Хүнсний бүтээгдэхүүний сонголт, аюулгүй байдал ба хадгалалт
-  Хөдөлгөөний ач холбогдол
-  Дасгал хөдөлгөөн хийхэд баримтлах зарчим
-  Нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх
-  Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай
-  Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
-  Хорт хавдраас сэргийлэх тухай
-  Шар болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
-  ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
-  Бруцелёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
-  Анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх тухай
-   Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, хадгалах
-   Буруу хооллолтоос үүсэх сөрөг үр дагаврыг тайлбарлах, урьдчилан сэргийлэх
-   Эрүүл, чийрэг байх, гоо сайхнаа хадгалахад чиглэсэн дасгал хөдөлгөөнийг сонгож, хэрэглэх
-   Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг бусдад тайлбарлах, сурталчлах
-   Биеэ чийрэгжүүлэх аргуудыг эзэмших
-   Даралт ихдэлтээс урьдчилан сэргийлэх, хэмжих тухай
-   Зүрхний шигдээсийн үед авах арга хэмжээ, хэрхэн урьдчилан сэргийлэх
-   Архи тамхины хэрэглээг хориглох
-   Урьдчилан сэргийлэх аргуудын тухай
-   Илрүүлэг үзлэгийн ач холбогдол
-   Осол гэмтлийн болон түлэгдсэн, хахсан үед авах арга хэмжээ
-   Зүрх амьсгалын үйл ажиллагаа зогссон тохиолдолд
-   Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгох, зөв гүйцэтгэх талаар зөвлөгөө авдаг байх
-   Дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн байх
-   Бие бялдрын үндсэн үзүүлэлтээ хянаж, хэвийн байлгахад анхаардаг байх
-   Орчин үеийн багаж хэрэгслүүдийг зөв хэрэглэх
-   Эрүүл мэндэд хор нөлөө учруулахуйц хоол хүнс хэрэглэхгүй байх
-   Хоол хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангаж зөв зохистой хэрэглэх
-   Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс өөрийгөө хамгаалах
-   Уламжлалт эмчилгээний арга ухааныг хэрэглэж занших
-   Эмнэлэгийн анхан шатны байгууллагаа мэддэг байх
Эрүүл орчин
-  Гэр орны болон ажлын байрны ариун цэвэр
-  Агааржуулалт
-  Гэрэлтүүлэг
-  Тоосжилт
-  Ахуйн осол гэмтэл, гэмтлийн үед авах арга хэмжээ
-  Ариун цэврийн бодис, хэрэгслүүд
-   Гэртээ буюу амьдарч буй газраа цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх аргад суралцах
-   Гэр орноо агааржуулж байх
-   Гэрэлтүүлгийг зөв хэрэглэх
-   Тоосноос үүсдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг эзэмших
-   Ахуйн осол, гэмтлээс сэргийлэх арга замыг эзэмших, анхны тусламж үзүүлэх арга барилд суралцсан байх
-   Ариун цэврийн бодисыг сонгож, зааврын дагуу аюулгүй хэрэглэх
-   Амьдарч, ажиллаж буй газартаа цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх
-   Өдөр болгон цэвэр агаар оруулах
-   Байгалийн гэрэл, чийдэнг зөв ашиглах
-   Ариун цэврийн бодисуудыг зөв сонгож, бохир орчинд цэвэрлэгээг тогтмол хийх
-   Ахуйн ослын үед анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, багаж хэрэгслийг тогтмол байлгаж, шаардлагатай үед хэрэглэх
Үнэлгээ:
-  Би хэн бэ гэдгээ тодорхойлох, өөрийгөө нээж чадсанаар бусдад өөрийгөө танихын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн ажлуудыг хийдэг байх
-  Өөртөө итгэлтэй ба итгэлгүй зан, өөрийн бусдаас ялгарах онцлог, давуу талаа илэрхийлэх чадварт суралцсанаар бусад хүмүүст ач холбогдлыг таниулж итгэл үнэмшил төрүүлэх
-  Амьдралын зорилгоо тодорхойлж, төлөвлөх чадварт суралцаж тодорхой үр дүнд хүрсэн байх
-  Гарч болзошгүй саад бэрхшээлээс сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвар эзэмшсэн байх
-  Жимс жимсгэнэ түүх, хадгалах аргад суралцах
-  Хоол хүнсний сав баглаа боодол дээрх хадгалалтын болон үйлдвэрлэсэн хугацааг таньж мэдэх
-  Эрүүл мэндэд хортой элементүүдийг мэддэг байх, бусдад тайлбарлаж чаддаг байх
-  Шавьж амьтан устгах, хүний биед үзүүлэх нөлөө, хорыг хэрэглэх зааварчилгаа уншдаг байх
-  Эрүүл хүнс хэрэглэн, эрүүл амьдрах хэвшилтэй болж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн нөхцөлд эмнэлгийн үйлчилгээг хүртэж чаддаг болох
-  Өөрийн эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдлыг мэдэж, ойлгосноор бусдад цэгцтэй ярьж тайлбарлах, урьдчилан сэргийлэх аргыг хэлэх, энэ талаар гарсан гарын авлага, ном, хэвлэмэл материалыг унших
-  Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаарх мэдээллийг унших, бусдад ярих, тайлбарлах
-  Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх буруу зуршлын талаар байгаа материалыг унших, бусдад ярих
-  Хоолонд орох материалын орц тохируулах, хоол хийх жор унших, түүний дагуу хийх
-  Хүнсний барааны шошго унших, найрлага, үйлдвэрлэсэн улс, хадгалалтын болон хүчинтэй хугацааг харж, сонголтоо зөв хийж сурсан байх
-  Хоолны дуршил буурах, хэт их идэх, хоолны хордлогын эмгэгүүдийг нэрлэх, сэргийлэх аргуудыг нэрлэж мэдэх
-  Бусдад хөдөлгөөний ач холбогдол, нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх аргыг хэлэх, өөрт тохирсон биеэ чийрэгжүүлэх хөтөлбөр бичих
-  Гэр орон, ажлын байрны ариун цэвэр, агааржуулалт, гэрэлтүүлэг хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтойг ярих
-  Харшлын өвчин юунаас үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх, туссан үед авах арга хэмжээний талаар мэдэж бусдад зөвлөмж өгч чаддаг байх
-  Ахуйн хэрэгсэл, бодисыг зөв хэрэглэх заавар, тэмдэглэгээг уншиж өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэж сурсан байх
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал юм.
Эрүүл амьдрах ухаанд суралцах зорилго:
Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.
Эрүүл амьдрах ухааныг судлахын ач холбогдол
Хүн төрөлхтөн өвчингүй эрүүл явах, урт удаан наслахыг эрмэлзсээр ирсэн билээ. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхэд зориулагдсан олон арга барил, соёл уламжлал байдгийг ерөнхийд нь эрүүл аж төрөх ухаан буюу эрүүл амьдрах ухаан гэж үзэж болно.
ХҮНИЙ АМЬДРАХ БОЛОМЖИЙН ТУХАЙ
Энэ бол эрт эдүгээгээс хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг гол сэдэв юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаагаар хүний наслах боломж 120-150 жил юм. Шинжлэх ухаанд хүний наслах бололцоог олон талаас нь судлан нотолдог боловч гол гурван зүйлд хураангуйлан үзэж байна. Энд гурван гол үзүүлэлтийг танилцуулья.
Урт наслах гэж юу вэ?
Хүн байгалийн шалгуурыг давж эрүүл аж төрөх хуулийг зөрчихгүй амьдарч чадвал зуун жилээр, бүр түүнээс ч илүү амьдарч, урт насалж болно.
Хөгшрөлт гэж юу вэ?
Амьдралын олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг.
Хөгшрөлтийг хэрхэн ойлгох вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт  гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг.
Өвчин гэж юу вэ?
Мэдээж бие махбодын аль нэгэн хэсэгт, өөрөөр хэлбэл эс эд, эрхтний хаа нэгэн газарт  өөрчлөлт гарсан, бие сэтгэлийн хэвийн байдалд их бага хэмжээгээр нөлөөлсөн эсвэл далд шинжтэй өвчний үүсгэвэр бий болсныг өвчин гэнэ.
Хүн яагаад өвддөг вэ?
Өвчлүүлэх шалтгаан хүчнээс болж биеийн хаа нэг хэсгийн эд эсэд өөрчлөлт орж өвчин шаналал үүсгэдэг.
Өвчин хаанаас ирдэг вэ?
Өвчин үүсгэх шалтгаан маш олон байдаг нь ойлгомжтой. Бидний эрүүл саруул бие махбод хэзээд өвчлөх угтвар буюу талбар болж байдаг тул өвчлөлөөс сэргийлэх, чийрэг бие махбод, эрүүл амьдрах зуршлыг бий болгох нь нэн чухал болно.
IQ гаа шалгаад үзээрээ манайхан
IQ тестээр өөрийгөө шалгахад мөнгө төлөхгүй.
Хэрэв тийм бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тестээр IQ-гээ шалгах боломж нээлттэй байна. Үүний тулд интернет сүлжээгээр тест бөглөхөд хангалттай.
Нийтийн хүртээл болсон шалгуур тест
Европын академиас сэтгэлгээний өндөр түвшинд хөгжсөн хүмүүсийг илрүүлэхийн тулд http: //www.highiqsociety.org/ энэхүү тестийг зохиожээ. Харин http://web.tickle.com/tests/ тест нь Шинжлэх ухааны үүднээс батлагдсан бөгөөд IQ тодорхойлдог вэб шалгууруудаас хамгийн бүрэн боловсруулалттай тестеер шалгарсан юм байна.
Дүрс болон ой тогтоолтоор шалгах
Хэрэв англи хэлний мэдлэггүй бол хэлбэр, ой тогтоолтынхоо чадамжийг ашиглан IQ-гээ тодорхойлж болно. http://iqtest.dk/ main.swf/ энэ вэб хаягаар орж 40 минутын дотор 39 тест баглөх шаардлагатай. Авсан оноог автоматаар шалгаж өөрийн тань IQ-г хэдхэн хормын дотор тодорхойлно.
Олон улсын жишигт нийцсэн IQ-ийн хэмжээ
Дэлхий нийтийн хэмжээнд IQ буюу сэтгэлгээний түвшин ямар байдаг талаар та сонирхож байсан нь лавтай. IQ шалгах тестүүдийн хамгийн дээд оноо 160 байдаг бөгөөд хэдэн оноо авснаар тань таны сэтгэлгээний цар хүрээг тодорхойлох боломжтой юм. Үүнийг доорх оноогоор үнэлдэг байна:
55 – Оюун ухааны хомсдолтой
70 – Хомсдолд ороход ойрхон
85 – Сэтгэлгээ муутай
100 – Дундаж
115 – Дунджаас дээгүүр
130 – Сэтгэхүй өндөр
145 – Маш ухаантай
Үрчлээ сууж байгаа хуурай арьсыг хэрхэн арчлах вэ
Ингээд жил бүр үрчлээ гүн болж, нүүрийг ядарсан харагдуулна. Хэрвээ та өдөр бүр доорх энгийн дасгалуудыг хийвэл үүнээс ангижрах боломжтой. Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээж, арьсны бат бөх чанараа хамгаалж болно.
Духны иллэг: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.
Зовхины иллэг: Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.
Хамрын иллэг:Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.
Хацрын иллэг: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.
Хүзүүний иллэг: Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.
Ам эрүүний хэсгийн иллэг: Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.
Хуурай арьс арчилгаа их шаарддаг тул байнга арчлаарай.
Хэрэв таны арьс уян хатан чанараа алдаж, хуурайших хандлагатай болсон бол яаралтай арга хэмжээ авахыг зөвлөе. Учир нь хуурайшсан арьс нь үрчлээ суух үндэс болдог, хуурай арьсыг яаж арчлах вэ?
Өглөө нүүрээ угаахаасаа өмнө цөцгий, ургамлын тос, майонез зэргийн аль нэгийг түрхэж зөөлрүүлнэ. Үүний дараа сүүн шингэнээр арилгаж цэвэрлэ. Харин шүлт ихтэй ердийн саван арьсыг улам хуурайшуулах нь бий. Мөн спиртлэг лосьон, хандыг хэрэглэхээ түр хугацаагаар азна.
Үдэш ус буцалгаж бэлтгэх бөгөөд өглөө буцалсан усан дээрээ сүү дусаагаад нүүрээ угаана.
Мөн хүнсний сод хийж болно. Эдгээр нь усыг зөөллөх үйлчилгээтэй бөгөөд таны арьсны чийгийг хадгална.
200гр буцламтгай усанд нэг хоолны халбага ургамлын хатаамал /халгай, балжингарам, яншуй/ хийж 20 минут хандлан шүүгээд нүүрээ угаана. Арьсыг маш сайхан зөөлрүүлэх үйлчилгээтэй.
Арьс хэт хуурайшсан тохиолдолд, пудр түрхэхээ хэсэг хугацаанд орхи.
Харин гуужуулагч бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх шаардлагатай. Энэ нь таны хуурайшаад үхэжсэн арьсыг гуужуулж шинэ арьс гарч ирэх боломжтой болгоно. Эдгээр нь зөвхөн гаднах арга хэмжээ.
Хуурай арьстай хүн хоол хүнс, дотор эрхтэндээ ч мөн анхаарал тавихаа мартаж болохгүй. Витамин С, А-аар баялаг өндөгний шар уураг, элэг, ногоон сонгино зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.
өвөл арьсаа хэрхэн арчлах вэ
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог.  Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт.Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас – аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг. Мэдээж, зун – дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал  мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг.
Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний хортой нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут бол. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг. Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.
Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг. Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна.
Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьсон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДЭД
Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгтэйчүүдийн шингэн алдаж, хуурайшихдаа бага. Гуравт, эрэгтэйчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх үйл явц нь ч илүү эрчимтэй байдаг. Дөрөвт, эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Тавдугаарт нь, эрэгтэй хүний холбогч эдийн онцлогоос үүдээс эрэгтэйчүүдэд хэзээ ч целлюлит үүсдэггүй.  Зургаад нь, эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог.
Эрчүүдийн нүүрний арьс хүйтэнд мэдрэмтгий байдаг. Хүйтний улиралд нүүрэндээ элдэв төрлийн спиртлэг лосьон түрхвэл нүүрний арьсыг түргэн хуурайшуулдаг. Тиймээс өвлийн улиралд эдгээрийг аль болох бага хэрэглэ. Үүний оронд эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй.
Сахлаа хуссаны дараа лосьон бус зөөлрүүлэгч тос түрхвэл арьсны уян хатан байдлыг хамгаална.
Арьс нэгэнт хуурайшсан тохиолдолд эрчүүд ч мөн хамба шарилж, дүрдэг байхуу цайгаар бигнүүр тавьж хэрэглэж болно.
ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
1. Мэдрэмтгий арьсанд зориулсан сахлын хөөс
Шинж чанар: Найрлага дахь полимер болон силикон нь сахал авсны дараах хорсох мэдрэмжийг арилгаж, арьсыг тайвшруулдаг. Арьсанд ус тосноос тогтсон (гидролипид) давхрага үүсгэж хамгаалдаг. Биокреамик Кальци нь эпидермисийн эсийн хуваагдлыг эрчимжүүлж, нөхөн төлжүүлдэг. Арьсны төрөлхийн хамгаалах чанарыг сайжруулж, түүний мэдрэмтгий байдлыг багасгаж, гадаргууг нэгэн жигд болгоно.
Хэрэглэх заавар: Мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ.
Үндсэн найрлага: Виши халуун рашаан, Биокреамик Кальци
2. Мэдрэмтгий арьсанд зориулсан гель-крем
Шинж чанар: Найрлага дахь полимер болон силикон нь сахал авсны дараах хорсох мэдрэмжийг арилгаж, арьсыг тайвшруулдаг. Арьсанд ус тосноос тогтсон (гидролипид) давхрага үүсгэж хамгаалдаг. Биокреамик Кальци нь эпидермисийн эсийн хуваагдлыг эрчимжүүлж, нөхөн төлжүүлдэг. Арьсны төрөлхийн хамгаалах чанарыг сайжруулж, түүний мэдрэмтгий байдлыг багасгаж, гадаргууг нэгэн жигд болгоно.
Хэрэглэх заавар: Мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ
3. Мэдрэмтгий арьсанд зориулсан тайвшруулах үйлчилгээтэй бальзам
Шинж чанар: Найрлага дахь Эперулин нь арьсны цочромтгой байдлыг багасгадаг. Арьсыг чийгшүүлж, тайвшруулна. Арьсанд ус тосноос тогтсон (гидролипид) давхрага үүсгэж хамгаалдаг. Биокреамик Кальци нь эпидермисийн эсийн хуваагдлыг эрчимжүүлж, нөхөн төлжүүлдэг. Арьсны төрөлхийн хамгаалах чанарыг сайжруулж, түүний мэдрэмтгий байдалыг багасгана. Түүний гадаргууг нэгэн жигд болгоно.
Хэрэглэх заавар: Мэдрэмтгий арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ.
Үндсэн найрлага: Виши халуун рашаан, Биокреамик Кальци, Эперулин
4. HYDRO MAG С арьсны өнгө сэргээж, чийгшүүлэгч нүүр болон зовхины тос
Шинж чанар: Найрлага дахь Магни нь арьсны уян байдлыг нөхөн сэргээдэг бол Манган нь арьсны өнгийг сэргээдэг. Ядаргааны шинж тэмдгүүд арилан, арьсыг чийглэг, эрүүл өнгөтэй болдог. Арьсыг чийгшүүлж, таталдсан болон таагүй мэдрэмжийг бууруулдаг. Эсийн бодисын солилцоог идэвхжүүлж, хордлогын эсрэг нөлөө үзүүлнэ. Доод зовхинд үүссэн бараан хүрээ, уутанцарыг багасгана.
Хэрэглэх заавар: Ядралын шинж тэмдгүүд илэрч, хуурайшсан арьсанд зориулсан бүтээгдэхүүн. Өглөө оройдоо эсвэл зөвхөн өглөө, орой хоёрын аль нэгэнд нүүр болон зовхиндоо түрхэнэ. .
Үндсэн найрлага: Виши халуун рашаан, Магни, Витамин С, Манган
5. North нүүрний цэвэрлэгч шингэн саван
Нүүрний цэвэрлэгч шингэн саван нь нүүрний тослого болон бохирдлыг арилгана. Арьсыг цэвэрлэж, сэргээж, сэрүүцүүлнэ. 150  мл.
6. North эрэгтэйчүүдийн зовхины бальзам
Сэргээх гурвалсан үйлчилгээтэй зовхины бальзам нь нүдний хаванг бууруулж, хар хүрээг арилгана. 15  мл.
ЗӨВЛӨГӨӨНҮҮД
ЗӨВЛӨГӨӨ 1
Өвлийн улиралд арьсыг хүйтнээс хүйтэн жиндүү салхинаас, пааранд халсан халуун агаараас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд танд тослог хэрнээ найрлагандаа ус агуулаагүй крем шаардлагатай. Хэрэв танд өвлийн крем байхгүй бол уг кремийг гэрийн нөхцөлд маш хялбархан бэлтгэх талаар хүргэе.
Ургамлын тос- хоолны 3 халбага
Хайлуулсан лав- хоолны 1 халбага
Борын хүчил-цайны тал халбага
Өргөст хэмх болон нимбэгний шүүс-хоолны 2 халбага
Глицерин-хоолны 1 халбага
Гадаа гарахын өмнө кремийг түрхэж 10-15 минут байлгаж арьсандаа шингээгээд дээрээс нь пудр түрхэнэ. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн нь гоёл болохоос гадна маш сайн хамгаалалт болж өгдөг.
ЗӨВЛӨГӨӨ 2
Хамба шарилж буюу балжингарам цэцгийн халуун бүлээн ханданд /нэг литр усанд хос хоолны халбага/ жижиг алчуур норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Үүний дараа нүүрээ угаах хэрэггүй, зөвхөн тэжээлийн тос түрх. Энэ бигнүүрийг 2-3 удаа тавихад л арьс уян хатан болж, хэвийн байдалдаа орно. Мөн дүрдэг байхуу цайны хандаар ийм бигнүүр хийж болно. Гэхдээ халуун бүлээн байх шаардлагатай.
ЗӨВЛӨГӨӨ 3
Өндөгний шарыг нэг хоолны халбага сүүтэй хольж сайтар хутгаад нүүрэндээ маск хэлбэрээр тавина. Энэ маскийг хуурайшсан төдийгүй хагарч холцруутсан, өнгө жавхаагүй болсон арьсанд ч түрхэнэ. Гайхамшигтай нөлөө өгнө. Маск бэлдмэл хэрэглэсний дараа заавал тос түрхэж хэсэг хугацаанд нүүрээ амраана. Энэ үедээ ямар нэгэн оо энгэсэгээс татгалзаарай, Хүйтний улиралд гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Энэ уруул хагарч, хуурайшихаас сэргийлнэ.
ЗӨВЛӨГӨӨ 4
Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн.
ЗӨВЛӨГӨӨ 5
Нүүрэнд зориулсан дасгал хий. Хүйтэн, салхитай, жавартай өдөр гадаа байхдаа үе үе хацар болон хамартаа чимхэх хөдөлгөөнөөр иллэг хийж бай. Мөн үүнээс ч өөр арга байна. Амьсгаа гүнзгий аваад амьсгаагаа түгжинэ. Тэгээд нүүрээ чинэртэл нь байлгана. Ямар ч тохиолдолд нүүрээ цасаар үрэх хэрэггүй. Энэ нь арьсанд маш хортой. Бас одоо мөс хэрэглэх хэрэггүй. Энэ арга нь зөвхөн зун л үр дүнтэй байдаг
ЗӨВЛӨГӨӨ 6
Гарын арьсанд зориулсан тусгай маск – Өвөл гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Үндсэн дүрэм бээлийгүй хаашаа ч гарах хэрэггүй. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол 1 цайны халбага содыг 1 л буцалсан усанд хийгээд гараа 10 минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гартаа тос түрхээрэй. Хааяа ч гэсэн гарандаа зориулж маск тавь. Гарандаа тосыг зузаан түрхээд даавуун бээлий өмсөөд хэдэн цаг бол. Ер нь шөнөжингөө бээлийтэй хоносон ч болно. Үүний дараа гар анх байсан шигээ зөөлөн, булбарай болсоныг та мэдрэх болно.
ЗӨВЛӨГӨӨ 7
Сахлын хөөс эсвэл нүүр цэвэрлэх сүүн шингэнээ өтгөн кофетай найруул. Ингэж найруулсан гүнцэвэрлэгчээ нүүр болон хүзүүндээ түрхэж арван минут хэртэй байлгах хэрэгтэй. Харин гүн нүүр цэвэрлэгчээ түрхсэн үедээ нүүрнийхээ булчингаа хөдөлгөхгүй байлгах үүднээс ярихгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд биеэ суллан хэвтэх хэрэгтэй
ЗӨВЛӨГӨӨ 8
Өөрийн хэрэглэж буй тэжээлийн тосыг хэдэн дусал нимбэгний шүүстэй холиход л таны гүн нүүр цэвэрлэгч бэлэн болно. Хэрэв илүү тэжээллэг чанартай болгоё гэвэл түүн дээрээ майонез эсвэл цөцгийн тосноос бага зэргийг нэмж болно. Бэлэн болмогц нь гарынхаа алганд түрхээд нүдэндээ хүргэлгүй нүүрэндээ иллэгийн шугамын дагуу илэх маягаар түрхээд арван минут хэртэй байлгана. Нимбэг бол өвлийн жимс бөгөөд нимбэгний шүүс нь арьсанд тэжээл өгч, цэвэрлэдэг онцлогтой.
ЗӨВЛӨГӨӨ 9
Хэрвээ таны арьс хүйтэнд хэт эмзэг бол долоо хоногт 2 – 3 удаа тусгайлан бэлтгэсэн халуувтар усаар нүүрээ шавших хэрэгтэй. Ингэвэл нүүрний арьс тайвширч, зөөлөрч өгнө. Усны температур 37 -38°С хэмээс хэтэрч болохгүйг анхаараарай
ЗӨВЛӨГӨӨ 10
Хоолны хоёр халбага хуурай сүүг хоолны нэг халбага чидун жимсний тостой / олив/ зуурч, 2 – 3 дусал эфирын тос дусаахад нүүрний гүн цэвэрлэгч бэлдмэл бэлэн болно.
ЗӨВЛӨГӨӨ 11
Хэрвээ хүйтэнд таны хамар улайдаг бол оройдоо балжингарав цэцгийн хандтай халуун, хүйтэн бигнүүр тавиарай.
ЗӨВЛӨГӨӨ 12
Балжингарав цэцгийн хатаамлаас хоолны хоёр халбагыг халуун усанд хийж хорин минут хэртэй хандлаад дараа нь хөргөнө. Түүнийгээ халуунаар нь арван минут, хүйтнээр нь дахин арван минут хэртэй бигнүүр тавь.
ЗӨВЛӨГӨӨ 12
Хэрвээ арьс хуурайшч, холцруутаад байвал зөөлрүүлэх маск бэлтгэж тавих хэрэгтэй. Үүний тулд хоолны хоёр халбага ургамлын тосыг халааж жижиглэсэн толокнянкийн үртэй хольж зуур. Зуурмагаа нүүрэндээ 2 – 3 минут хэртэй тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж дараа нь бүлээн усаар шавшиж зайлаарай.
ЗӨВЛӨГӨӨ 13
Хэрвээ арьс улайж, үрэвсээд байвал календулын ханд бүхий халуун, хүйтэн бигнүүр тавих хэрэгтэй.  Энэ бигнүүрийг бэлтгэхдээ: Хоолны  хоёр халбага хэртээ календул цэцгийг буцалсан усанд хийж хорин минут хэртээ хандлаад 3 – 4 удаа бигнүүр тавь. Халуун бигнүүрийг 2 минут, хүйтнийг нэг минут хэртээ тавина. Гэхдээ тавьж буй бигнүүрийн температурын зөрүү хэт их байхгүй тал дээр анхаараарай.
НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ
Хэт залуугаасаа будаг шунх хэрэглэвэл ……………………….
Арьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хүчин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг:
Удамшлын нөлөө: Удамшилтай холбоотойгоор арьс хурдан хөгширч сэвхтэж байна уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Тиймээс эцэг эхийн арьсны онцлог удамшдаг тул ихээхэн ач холбогдолтой.
Хорт бодисын муу нөлөө: Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэх С витаминыг устгаж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ. Архи хэтрүүлэн уусан тохиолдолд арьсан дахь чийгшил, уян хатан чадвар түргэн алдагддагийг мартуузай.
Орчны муу нөлөө: Хорт утаа,тоос тоосонцор нь арьсанд мэдээж маш муу нөлөөтэй. Эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл бол нөгөө нь арьс арчилгаа. Өөрийн арьсны өнгөнд тохируулан арьсаа арчлах нь орчны таагүй нөлөөллийг саармагжуулах үйлчлэлтэй.
Хэт залуугаасаа нүүрээ будсаны муу нөлөө: Өсвөр насны охид арьсны бага сага өө сэвийг дарахын тулд будалтыг хэтрүүлэх нь бий. Тогтмол будсанаар арьс нь булбарай чанараа алдах, ширүүн барзгардуу болох, батга гарах зэрэг сөрөг нөлөө бий болох гэмтэй. 13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэж байхад л болчихно. Тослог ихтэй, хурц хоол хүнс бага хэрэглэх, гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск шаардлагатай бол тавьж болох юм. Энэ насанд нүүрэндээ химийг аль болох бага хэрэглэ.
Арьсныхаа онцолгоос хамааруулан гараа арчлах
Гараа арчлах нь
Хүйтэн улиралд чийгтэй гартай гадагш бүү гараарай.
Хатуулаг ихтэй ус гарын арьсыг цочроодог учир тэжээлийн тос тогтмол түрхэж байгаарай.
Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг зөвхөн шаардлагатай үед л хэрэглэ. Ийм саванг удаан хугацаанд хэрэглэвэл арьсны нянгийн эсрэг дархлааг сулруулах гэмтэй.
Чацарганы тосны найрлагатай крем нь гарын арьсанд нэн тохиромжтой. Чацарганы тосонд С витамин их байдагтул арьсан дахь жижиг шархлаа, ан цавыг түргэн эдгээдэг.
Химийн бодис бүхий бүтээгдэхүүнтэй харьцах үедээ /угаалгын нунтаг, хлор, ванн цэвэрлэгч гэх мэт/зориулалтын бээлий заавал өмсөөрэй. Бээлий өмсөхийн өмнө гартаа тэжээлийн тос түрхэнэ.
Хуурай арьстай гарыг арчлах арга
Нэг цайны халбага төмсний цардуул дээр аяга халуун ус хийгээд дараа нь литр хүртэл бүлээн ус нэмж хийнэ. Үүндээ гараа 12-15 минут байлгана. Уг эмчилгээг / процедур/ өдөр алгасаад хийж болно.
Ширүүн арьстай гарыг арчлах арга
Чанасан төмсийг нухаш болгоод сүүтэй холино. Бий болсон нухашийг гартаа сайтар түрхэнэ. 10 минут байлгаад гараа бүлээн усаар угааж тос түрхэнэ. Долоо хоногт процедурыг гурван удаа хийнэ. Нас ахих тусам гарын арьс уян хатан чанараа алдан, нимгэн болж үрчийдэг тул залуугаасаа гараа зөв арчилж сураарай.
Гарын арьсаа хэрхэн арчлах вэ
1. Эрт хөгширч хуурайшвал
Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.
2. Хэрэв хагарч сайртвал яах вэ
Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 - 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.
3. Ургамлын ханд бэлтгэ
Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал:
Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 - 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.
Ч. Балжингармын ханд
Балжингармын цэцэгнээс хоолны хоёр халбага авч мөн л хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усны температур 40 -45 хэмд хүрмэгц 15-20 минут гараа дүрнэ. Энэ арчилгааг та хүссэн үедээ, гэртээ хийж болио шүү дээ.
9. Уутат аалз
8. Шувууны ангууч Тарантула аалз хортой аалз